Азийн номер 1 сургууль ба түүний Монгол оюутнууд

Дэлхийн шилдэг 200 сургуулийн жагсаалтыг төгсөгчдийн ажлын байр, судалгааны чанар ба хэдэн улсын төлөөлөл багш оюутнууд бүрдүүлж байгаагаар QS жил бүр жагсаадаг.  Энэ жилийн хувьд Cambridge ухарч Massachusetts Institute of Technology (MIT) тэргүүнд заларсан бол Европ, Хойд Америкийн сургуулиудын араас Дэлхийд 23, Азидаа нэгээр Хонгконгийн Их Сургууль дахин шалгарлаа. Өнгөрсөн жил 22-д жагссан.

Франц, Швецарь тус бүр 2 сургууль арай гэж шилдэг 50 дотор багтсан бол ХБНГерман улсын 1 ч сургууль эхний 50-д харагдсангүй. БНХАУ, Өмнөд Солонгос, Хонгконгийн их сургуулиуд шилдэг 100-д түрэн орж ирж байгааг харахад эдийн засгийн өсөлтөө дагаад боловсролоор ч гэсэн Азийн зуун ирж байгаа нь мэдрэгдэж байна.

2003 онд дэгдсэн халдварт SARS өвчнийг үүсгэгч коронавирусыг Дэлхийд хамгийн анх амжилттай нэрлэж түүнийг дийлсэн хүмүүс бол Хонгконгийн Их Сургуулийн судлаач нар байсан юм. Зуун жилийн түүхтэй энэ сургуульд өнөөдөр 3 Монгол оюутан суралцаж байна. 

Баярын Анар - Боловсролын бакалавр 2-р курс (Тус сургуулийн анхны бүтэн цагын Монгол оюутан)
Bachelor of education (ls)

Батцэнгэлийн Энхцэцэг - Олон улсын харилцаа, төрийн удирдлага магистрын зэрэг
Master of International and Public Affairs (MIPA)


Эрдэнийн Лхагва - Сэтгүүл зүйн магистрын зэрэг тус тус хамгаалж байна.
Master of Journalism - Journalism and Media Study Centre



About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter