Оскар - дэлгэцний нөгөө талд

Фото зургийг найруулагч Баатар

Энэ жил Монгол ТВ хоёр дахь удаагаа Оскарын шагнал гардуулах ёслолыг exclusive буюу дангаар эзэмших эрхтэйгээр үзэгчиддээ хүргэлээ. Яг одоо энийг бичиж суухад үзэгч та бүхэнд мэргэжлийн орчуулга, мэргэжлийн жүжигчид дуу оруулсанаар, монгол хэл дээр шагнал авсан уран бүтээлчдийн subtitle-тай хүрч байна. Өглөө шууд дамжуулалт дээр эдгээр боломжууд бидэнд байсангүй. Өглөөний шууд дамжуулалт дээр орчуулга муу явсан. Миний сэтгэлд хүрээгүй гэсэн үг. Би мэргэжлийн орчуулагч биш гэхдээ туршлагагүй бол бас биш... өнгөрсөн жилийн Оскар, Эмми энэ жилийн Грэмми, нилээд хэдэн удаа Дэлхийн Миссийг шууд эфирт синхрон орчуулга хийж байсан туршлагатай.
Оскарын теле дамжуулалтын баг бидэнд Neil Patrick Harris-ийн хэлэх үгийг шууд дамжуулалтаас 15 минутын өмнө ирүүлсэн. Шууд дамжуулалтыг сайжруулах санал, сэтгэгдэл хэлсэн бүх хүнд баярлалаа. Шүүмжлэл гашуун боловч энэ жил ширүүн өрсөлдөгч байж чадсан Whiplash кинонд хэлсэнээр "хамгийн их хохирол дагуулдаг үгс бол сайн байна гэсэн магтаал" гэсэн болохоор үзэгчдийнхээ санал сэтгэгдлийг сонсож, уран бүтээлээ сайжруулж явах нь бидний үүрэг гэж бодож байна.
Энд нэг тодруулга хийе. HBO суваг Оскарыг Монголд гаргах эрх байгаагүй болохоор гаргаагүй болохоос биш Монгол ТВ, Скаймедиа, Юнивишн хаасан асуудал байхгүй. Кабель, телевизүүд ийм бизнесийн зарчмаар л ажилладаг. Манайд олон жил spillover буюу хулгайн цацалт үзэж дассан болохоор аргагүй байх. English Premier League дээр мөн үзэгчид гомдоллож байсан санагдаж байна. Орчуулгагүй үзмээр байсан хүмүүст зориулж 14 цагаас орчуулгагүй хүргэсэн. Шөнийн 01:30 минутад дахиад хүргэнэ. Өнгөрсөн жилийн Оскарыг тухайн үед ТВ үзэж байсан хүмүүсийн 3 хүний 1 үзсэн гэсэн судалгаа Максима Медиа гаргаж байсан. Маргааш гэхэд энэ жилийн үзэлт харагдах байх.

За одоо энэ жилийн Оскарын талаар: (Урлагийн улс төр)
Шагнал авсан хүн бүр талархаад байгаа академийн санал өгдөг гишүүд 94% цагаан арьстан, 77% эрэгтэй, дундаж нас нь 63 байдаг юм байна. Иймэрхүү хүмүүс л санал өгдөг байх даа гэсэн хардлага маань үнэн байж. Хэдий ийм ч гэсэн энэ жил John Legend болон Common нарын хүчирхэг тоглолт ба ялалт мөн Мексик найруулагчийн шагналууд академийг өөрчлөгдөж байгаа илтгэл болов уу. Миний хувь Edward Snowden-ийн кино шагнал авсан хамгийн том мөч байлаа. Америкийн уран бүтээлчид эр зоригийг үнэлэв. Урлаг хүртэл улс төр гэдгийг өнөөдрийн ялагчдын тайзнаас хэлсэн үгнээс илэрхий харж болохоор байв. Өнгөт арьстнуудын өнөөдрийг хүртэлх тэмцэл, цагаачлал, хүйсийн эрх тэгш байдал, Snowden гэх мэт.

Эцэст нь хэлэхэд сар шинийн баяраар хонож ажилласан телевизийн залуучууддаа баярлалаа. Би та нарт талархахаас илүү танай гэр бүлийнхэн та нарт баяр хүргэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. "Үзүүлээд өгье" гэдэг ер нь телевизийн салбарт ажилладаг хүмүүст яг таарсан сайхан үг юм. Тэгэхээр үзүүлээд өгье! Дараа жилийн Оскар ч хол байна даа.

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter