Сэтгэгдлээ болиод ажлаа хийцгээе!

Өдрийн сонины онцлох нийтлэлд хийсэн сэтгүүл зүйн энгийн дүгнэлт

"КОРЕАН ЭЙР"-ийн монголчуудад зориулсан порц нэртэй нийтлэлийг сэтгүүлч Н.Гантулга бичиж энэ сарын 13-нд буюу өчигдөр тус сонинд хэвлэгджээ.

Энэ нийтлэлийн талаар Ийгл ТВ-ийн гүйцэтгэх захирал асан сэтгүүлч Б.Солонго

"Өдрийн сонин ийм өр өвдөм бичлэгтэй болчих гэж... "Дэлхий дахинд биднээс өөр Солонгосыг тоож харилцах, хүндэтгэж үзэх улс үндэстэн байхгүй" гэсэн галзуу өгүүлбэр энэ сонинд нийтлэгдэж" гэсэн бол

Корэйн Эйр компанийн ажилтан Ариунаа "Манай сонин, сэтгүүлүүд яагаад ийм ямар ч эх сурвалжгүй юм бичихийг зөвшөөрдөг юм бол оо" гэж өөрсдийн сошл сувгуудаар хуваалцсан байсан тул уншиж үзээд энэ дүгнэлтийг бичиж байна.

Энэ нийтлэл, мэдээнд байгаа энгийн алдаануудыг жагсаалтанд оруулж үзье.

1. Нийтлэлийн гарчигт Корэйн эйр компаний нэр орсон, тус нийтлэл тэр чигтээ энэ компанийн талаар байхад тус компаниас тодруулга асуусан нэг ч өгүүлбэр олж харсангүй. Энэ бол сэтгүүл зүйн анхны А үсэг буюу шинэчилсэн ёс зүйн дүрмийн 1.8 Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох нь шударга сэтгүүлзүйн зарчим мөн. заалтыг зөрчсөн байна.


2. "иргэдээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж", "олон иргэд бидэнд хандлаа" гэсэн үгс харагдаж байгаа боловч яг хэн гэдэг иргэн, ямар гомдол хэлсэн талаар нэр ус дурдахгүй байгаа нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл болон гэмт хэргийн талаар бичээгүй энэ тохиолдолд сэтгүүлч, редакци эх сурвалж зохиож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр юм.


3. "Харин одоо "Кореан Эйр"-ийнхэн монголчуудад зориулж нэг шар жингэр бэлдсэн байна лээ." гэсэн өгүүлбэрээс сэтгүүлч аливаа улсын хил гааль дээр байдаг гаалийн "ажилтан" нохойнуудыг авиа компани захиалж, ажиллуулдаг гэж ойлгодог бололтой. Харамсалтай.


4. "Зөвхөн "Кореан Эйр"-ээс гэрээгээ цуцлаад зогсохгүй уул уурхай болоод өөр ямар л салбарт Солонгосынхон үйл ажиллагаа явуулна тэр бүгдийг хориглох хэрэгтэй юм." гэсэн бичлэгээрээ сэтгүүлч ёс зүйн дүрмийн 3-р заалт буюу хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, бэлгийн чиг баримжаа, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, гадаад байдал, нийгмийн статусаар ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй. гэсэн дүрмийг зөрчөөд зогсохгүй, олон нийтийг өөрийнхөө үзэл бодолд тулгасан, солонгос иргэдийг гадуурхах хэрэгтэй гэсэн аюултай мессеж өгч байгаад мөн харамсаж байна.


5. "Ер нь тэгээд Солонгост амьдрах гэсэн монголчуудаас илүү Монголд амьдрах гэсэн солонгосчууд олон болсон шүү дээ." энэ баримтыг сэтгүүлч Монгол дахь Солонгосын элчингээс болон Солонгос дахь Монголын элчингээс авсан тоо баримтаар нотлож чадна гэж бодохгүй байна. Энэ бол цэвэр сэтгүүлчийн өөрийн бодол буюу дахиад ёс зүйн дүрмийн 1.5 буюу нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахыг цээрлэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.


6. Сэтгүүлчийн ерөнхий мэдлэг буюу бусад улсын хил гаалиар оруулахыг хориглодог бүтээгдэхүүний жагсаалт, яагаад тийм арга хэмжээ авдаг талаар мэдээлэлтэй байсан бол зөвхөн Монголчуудыг мах, махан бүтээгдэхүүн хилээр оруулахыг хориглодог гэдгийг мэдэж ядах зүйлгүй юм.


Өдрийн сонин Монголын өдөр тутмын том гурвын нэг гэгддэг.


Тус сонингийн уриа: Монголд зөвхөн Өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг. Харин энэ мэт сэтгэгдлээ болиод үндсэн ажлаа хийхгүй бол наанадаж уншигчдынхаа итгэл болон захиалагчын тоо алдах цаанадаж хэвлэл мэдээлэлд итгэх хэрэглэгчдийн итгэл болон нийтлэлд дурдагдсан компани шүүхээр нэр төрөө сэргээлгэхэд ялагдаж хохиролд орох нь тодорхой харагдаж байна.


Э.Лхагва


Уншигч


About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter