Сэтгүүл зүйн талаар мэдэх бүх зүйлсээ 395 үгэнд багтаав

Margaret Sullivan

1. Сошл медиа

• Уурлаж бухимдаж болохгүй. Keyboard-с гараа салгаад босоод яв.

• Хүнд хэрэгцээтэй зүйл бич.

• Асуулт, хүсэлтэд хариул.

• Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрөөд даруй засах хандлагатай бай.

• Хяналттай бай. Дэлхий нийт рүү хэзээ ч буцааж авч болохгүй зүйлс бичих гэж байгаагаа байнга сана.

• Бичих агуулгаа 20% хөгжилтэй, 80% бодит мэдээлэл байлгаад үз.

• re-tweet болон share хийх гэж буй линк бүрээ орж унш.

• Сошл медиа бол хэрэгсэл болохоос биш бүх зүйл биш.

2. Сэтгүүл зүй талаар
• Битгий зам товчил буюу залхуур. Хийх зүйлсээ хий.
• Хүний бүтээлээс авсан бол тэрийгээ заавал дурд, линк тавь. Өөрийнхөө дуу хоолойгоор бичээрэй.
• Чиний ажил хөдөлмөр, нэр хүнд ганц хормын дотор байхгүй болох боломжтой.
• Хэдий тийм гэсэн ч хулчгар байж болохгүй. Зоригтой бай гэхдээ тэнэг бас зоригтой байж болохгүй.
• Ухаалаг улсаас зөвлөгөө асууж байгаарай.
• Орчлон ертөнцийг олигтой болгох ажил хий. Багаар байсан ч хамаагүй.
• Сэтгүүл зүйн намаг буюу хэвлэлийн мэдээ, сонирхолгүй үйл явдалд бүү шигд.
• Тун нь таарсан ухаалаг ёжлол бүтээлийг чинь илүү олон хүнд хүргэхэд туслана.
• Бодит ба шударга байдлыг илүү бодож, илэрхийлэхийг хичээх
• Үнэнд аль хэр ойртож чадахаа бод
• Чиний бүтээлийн нөлөөлөлд өртөж болох хүмүүсийн оронд өөрийгөө тавиад үз. Гэхдээ энэ нь буруу зүйлийг битгий шүүмжил гэсэн үг биш юм.
• Маш нарийн нягтлан шалгаарай. Хүмүүсийн бодсоноос илүүг хий. Хэрвээ чи 5 хүнээс ярилцлага авна гэж бодсон бол 10 хүнтэй ярилцлага хий. Баримтыг өшөө хонзон авч буй мэт шалга.
• Ууртай буюу хазахад бэлэн бай (aggressive) - идэвхигүй, зөөлөн сэтгүүлч бол бараг сэтгүүлч биш.
• 1-2 зүйлийг маш сайн чаддаг бай. Өөр баахан зүйлсийг дундаж хийж чаддаг бай.
• Алдаа гаргасан бол уучлал гуйгаад цаашаа яв.
• Болж өгвөл мундаг хүнд ажилла.
• Чиний карьерт тусласан хүмүүсийг битгий март мөн өөр хүмүүст туслаж бай.
• Эрээ цээргүй (cynicism)-ээс татгалзаж, идеалист (idealistic) бай.
• Битгий уйтгартай байгаарай. Ойлгоход хүнд ярвигтай асуудлын талаар бичихдээ хүний сонирхлыг татахаар мөн тунгалаг бич. Хэрвээ чиний бичсэн зүйлс ойлгомжгүй байгаа бол чи сэдвээ ойлгоогүй байна. Тийм бол үзэгч, уншигчид хөөрхий. Хүний анхаарал хандуулах хугацааг тооц.
• Чи мөнгө хөөх гэж сэтгүүлч болоогүй. Яах гэж сэтгүүлч болсон билээ? Тэр ажлаа л хий.

Эх нийтлэл http://nyti.ms/1bl82Nh

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter