"Хүйтэн" оргилд гарсан тэмдэглэл

 

2010 оны 7-р сард Хархорин, Архангай, Тосонцэнгэл, Улиастай, Ховд, Өлгий, Алтай Таван Богд уулны Хүйтэн оргилд гарах төлөвлөгөөтэй аялсан юм.

 

 “Хотод халуун нар шарж, хүмүүс наадмын хуушуураар гэдсээ цатгаж, эрийн гурван наадмаар сэтгэлээ баясгаж явахад харин Алтай таван богд уулын ноён оргилоос 500 орчим метр орчмын доор хэдэн нөхөд хөлдсөн гутал, норсон хөнжил, таван алхамын цаадах харагдахгүй цасан шуурган дунд сэрлээ... Хаашаа ч харсан цэлийсэн цагаан... хүйтэн бас шуургатай хэдий ч Бидний зорилгодоо хүрэх хүсэл, эрмэлзлэлийг өчүүхэн ч атугай дарах бус харин ч улам урам зориг бадрааж байлаа... Цас нүүр нүдгүй шуурч, өвдөг татсан байлаа. Энэ цаснаар оргилруу гарч чадахгүй байх хүлээх үү? болих уу? гэх яриаг сонсож сэтгэлээр унаж зогсов. Өглөө 6:00 цаг боссон бид 3 цаг хүлээсэний эцэст азаар агаарын даралт нааштайгаар өөрчлөгдөж, салхины эрч суларлаа... Бидний нүдэн гэрэл бадарч, бид оргил өөд гарахаар олсондоо ороод 8.50-д хамгийн гол дайралтаа хийж эхэллээ. 3 баг болж олсонд орж явсан бөгөөд уулчин Манлай, Баярням нар олсны эхэнд явлаа. Замд шуурга ширүүсч 14-16м/с хүрч өмнөх зам харагдахгүй болсон тул түр зогсон шуурга намдахыг дахин хүлээлээ. Харин шуурга бидэнд боломж олгон түр намдаж бид замаа олоод цааш явлаа. Бид оргилоо хаана байгаа баримжаагаа авч, зөв чиглэлдээ орж 4000 орчим метрийн өндөр гарсан байсан бөгөөд салхины хүч улам ширүүсч, байдал нилээд хүндхэн болж эхэлсэн. Энэ үед зам нийлсэн хэсэг хүмүүс буцахаар болж, замаасаа буцах өөр хүн байгаа эсэхийг тодрууллаа...

Оргилд хүрхэд нилээн дөхлөө... битүү салхи, манан түр засварлаж, үүлэн завсараар бид эргэн тойрноо харах боломж бүрдлээ. Яг л бидэнд нууцаа дэлгэж байх шиг .... Уулсын дээгүүр бид алхалж явна. 4100 метрийн өндөртэй малчин оргил тэр доор харагдана.”


7 сарын 11, 2010 он

 

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter