Шүүхийн орчуулга

2012 оны 10 сараас хойш БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн шүүхэд  Монгол хэлний орчуулагчаар ажиллаж байна. Нийт 3 орчуулагч Монголчуудын холбогдсон хэргүүд дээр дуудагдаж шүүх хуралд оролцдог.

Хятад улсын нэг хэсэг боловч Хонгконг нь 2047 он хүртэл "нэг улс, хоёр систем" буюу шүүх, цагдаа, гааль, цагаачлал болон мөнгөний бодлогоо өөрсдөө шийддэг.  Энд English Common Law буюу английн хууль үйлчилнэ. 

Нутаг нэгтнүүд маань ихэвчлэн халаасны хулгай, Хонгконгод байх хугацаагаа хэтрүүлсэн болон хар тамхи биедээ хадгалсан, зөөвөрлөх оролдлого хийсэн гэх мэт хэргүүдэд холбогдож шүүгддэг. Жишээ нь 2010 онд ийм хэрэг гарч байсан.

Олон улсын хурал уулзалтууд болон телевизийн шууд нэвтрүүлэгт бичгийн болон аман, мөн зарим онцгой тохиолдолд хам цагийн буюу (синхрон) орчуулга хийж байсан туршлагатай байсан боловч шүүх танхимд хэлмэрч хийх нь дээр дурдсан орчуулгуудаас илүү их анхаарал, хариуцлага, ур чадвар шаардсан хөдөлмөр юм.

Синхрон орчуулагчийн ачаалал байлдааны онгоц туршигч нисгэгчийн дараа ордог ч гэсэн судалгаа байдаг.

Шүүхийн орчуулга бусад орчуулгаас юугаараа ялгаатай вэ?

  • Шүүхийн орчуулагч хурлын орчуулагч шиг орчуулгын бүхээг буюу тусгаарлагдсан өрөөнөөс ажилладаггүй.
  • Шүүгдэгч этгээд тод бөгөөд тодорхой ярьдаггүй. Нөхцөл байдал болон айдсаасаа болж ойлголцоход хүнд байдаг.
  • Багаараа ажиллах боломжгүй. Нууцлалын гэрээгээр ихэвчлэн ганцаараа, олон цагаар ажилладаг. Сэтгэл санаагаар унах, хоолойгүй болох гэх мэт хүндрэл үүсдэг.
  • Зөвхөн шүүх танхимд ажилладаггүй. Хууль зөрчсөн эсэхийг тогтоож, буруутай этгээдийг яллан шийтгэх буюу хуулийн хэрэгжилтийг сахиулах бүх шатанд дуудагдах шаардлага гардаг. Барилчилгааны дараа эхний мэдүүлэг авахад ч дуудагдаж болох бөгөөд шөнө болон үүрээр дуудагдах тохиолдол гарна.
  • Шүүхийн орчуулагч ажлаа хийхдээ агуулга болон талуудын байр сууринд хараат бус байдлаар оролцоно. Нутаг нэгт шүүгдэгч орчуулагчийг өөрийн талын хүн гэж үзэх тохиолдол их гардаг бэрхшээл бий. http://aiic.net/page/239/what-is-court-interpreting/lang/1

"Зөвхөн хурал зөвлөгөөн дээр орчуулга хийдэг бол орчуулгатай шүүх хуралд сууж үзэх хэрэгтэй. Орчуулагч хүнд шаардлагатай бүх чадварыг эзэмшсэн мөн хуулийн тогтолцоо, хавтаст хэргээ сайн судалсан орчуулагч л энэ ажилд тохирно."

Liese Katschinka - Олон улсын хурлын орчуулагчдын холбооны (AIIC) хуулийн болон шүүхийн орчуулгын хорооны гишүүн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter