Элчин сайд

"нэгэн улсаас нөгөө улсад улсаа төлөөлж суулгасан бүрэн эрxт төлөөлөгч"
Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь

2012 онд надад олон улсын Ротари сангаас элчин сайдын тэтгэлэг олгож ойролцоогоор 27 мянган доллар миний дансанд шилжүүлсэн юм. 

Хонгконг хот, Хонгконгийн их сургуулийг би өөрөө сонгосон. Санхүү, эдийн засгийн хичээлүүд түлхүү сонгосон сэтгүүл зүйн магистрын хичээлүүд маань  хаагдахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна.

Хичээлийн хажуугаар Хонгконгийн шүүх, өмгөөллийн болон цагаачлалын албанд Монгол хэлний орчуулагчын ажлыг хариуцлагатайгаар хийж авсан чекээ тоолж үзвэл нийтдээ Монголчуудын холбогдсон хориод хэрэг дээр ажиллажээ.

Их британийн колони байсан энэ хотод өнгөрсөн намраас хойш суралцах хугацаандаа арав гаруй Ротари клуб, төгсөгчдийн холбоо, залуучуудын байгууллага дээр Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёлын талаар яриа хийж Монгол HDTV-ийн Өнөө өглөө нэвтрүүлэгт Хонгконгийн амьдрал, боловсролын тогтолцооны талаар лхагва гариг бүр мэдээлэл өглөө.

Хэрэв элчин сайд хүний хийх ажил хоёр улсын хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх бол, энд байх хугацаандаа өөрийнхөө хэмжээнд энэ ажлыг гүйцэтгэж чадлаа гэж бодож байна.

Лхагва

Хонгконг хот, Лантау арал
2013 оны 5 сарын 28

 

 

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter