Эрсдэл


Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Дэлхийн Эрсдлийн тайланд манай гаригийн оршин суугчдад 
2014 онд хохирол учруулж болзошгүй эрсдлүүдийг ингэж жагсааж. 

Манайд харин ямар эрсдлүүд байна? 
Мандал даатгалын шинжээчдийн эрхлэн гаргадаг Монголын эрсдлийн тайланд манай улсын эрсдлийг 
1. Макро эдийн засгийн тэр дундаа эдийн засгийн хямрал боллох, голлох экспортын үнэ ханш унах буюу нүүрс болон зэсийн үнэ унах, 
валютын ханш буюу төгрөг сулрах зөрөөд доллар чангарах, нефтийн бүтээгдэхүүний ханшын эрсдэл буюу түлш бензин үнэд орох. 
2. Нийгмийн орчны буюу халдварт өвчин, үйлдвэрлэлийн осол, газар хөдлөлт, УБ хот хөлдөх, агаарын бохирдол, гэмт хэрэг, 
 
 зам тээврийн хөдөлгөөний эрсдэл гэж ангилан тайлбарласан байна. 
Харин нийтлэлч Жагаа ахын үзэж байгаагаар Монголд үндсэн 3 эрсдэл бий бөгөөд тэдгээр нь 
1. Ганц орны хамаарал 2013 онд бидний гадаад экспортын 87% нь Хятад улстай байсан(ҮСХ) 
2. Засаглалын хамаарал (энгийнээр бол төр гай болох) 
3. Инфляцын хамаарлыг нэрлэсэн байна. 
Энд дурдагдаагүй боловч Монгол улсын хувьд нэг их хол биш ирээдүй болох 2050 оноос бидэнд учрах нэгэн том эрсдэл бол хөгшрөлт буюу
ажиллах хүчгүй болох явдал юм. 
Хувь хүн, албан байгууллага, улс өөртөө хохирол учруулж болох эрсдлээ мэдэх үүнд бэлэн байх мөн хариу үйлдэл хийх 
төлөвлөгөө боловсруулахад эдгээр мэдээлэл хэрэг болно байх. 
Sources: 
http://www.purplebook.mn/
http://www.nso.mn/files/web201401mn.pdf
http://jargalsaikhan.niitlelch.mn/content/3366.shtml
http://northeast-sro.unescap.org/newsletter/aging.html

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter