Өнөөдөр уншсан хамгийн сайн өгүүлбэрүүд

Хамгийн ширүүн өрсөлдөөнтэй гэгддэг АНУ-ын эмийн салбарт ажилладаг Индра эгчийн эгчийн тэр орчинд хийсэн ажиглалт, хэрхэн амьд гарах талаар өгч буй зөвлөгөөг цайны цагаараа орчуулав.

1. Корпорациуд мөнгө олох зорилгоор л оршин тогтнодог. Тэгэхээр хувь хүн шиг харахаа боль. Бүх зүйл бизнесийн төлөө. Өөр яриад байх зүйл байхгүй.

2. Бод. Эргэцүүл.

3. Өөрийнхөө хариуцсан зүйлийг сайн мэд. Цаг үеийн мэдээлэлтэй бай. Хүнд хэрэгцээтэй байж чад. Чи мэдэхгүй зүйлээ яриад байвал хэн ч чамайг сонсохгүй. Тоо баримтуудаа дотор, гадаргүй мэдэж ав. Ямар ч нөхцөлд түүнийгээ тайлбарлахад бэлэн бай.

4. Шинийг санаачил, бүтээлч бай. Хаа сайгүй. Дандаа.

5. Оновчтой бай. Хүнтэй харилцахдаа товч бөгөөд дундыг баримтал. 5 өгүүлбэрээс дээш и-мэйл унших цаг, завтай хүн байхгүй. Чиний сонин хандлагыг тэвчих завтай хүн байхгүй.

6. Хамгийн тогтвортой зүйл бол өөрчлөлт. Эрэмбэ, зорилт, үүрэг, хүмүүс, шинжлэх ухаан, судалгаа, бүтэц, багууд, мэдлэг, процесс, дүрэм байнга бөгөөд дандаа өөрчлөгдөж байдаг. Тэнцвэрээ олоод урагшил.

7. Бүх цаг үед даргаа мэдээлэлтэй байлга.

8. Хүмүүсийг албан тушаал харгалзалгүй ялгаварлахгүй эелдэг харьц. Өнөө маргаашдаа болон ирээдүйд энэ чухал.

9. Хов жив сонс. Хүмүүс юу гэхийг анхааралтай сонс.

10. Дундыг баримтал. Өөрийнхөө мэдлэгийн хүрээнд зөвлөгөө өг гэхдээ аль нэг талд хатуу зогсох хэрэггүй. Үнэн бөгөөд шийдэл дандаа эдгээрийн дунд байдаг.

11. Зөвлөлдөх зүгээр гэхдээ заримдаа чи дангаараа шийдвэр гаргах хэрэгтэй.

12. Урт цагаар ажиллахад бэлэн бай. Маш урт цагаар... долоо хоногт доод тал нь 60 цаг. Хэрвээ гараас чинь юм гардаггүй бол энэ маш хэцүү. Гэхдээ тийм бол чамайг нэг их удаахгүй зайлуулна байх.

13. Шаардлагатай л биш бол хүний нөөцийг алгас. Хүний нөөц байгууллагын бүтцийг дэмжих гэж оршин тогтнодог болохоос чамайг биш.

14. Битгий марга. Тэр тусмаа даргатайгаа. Дарга чинь тэнэг бол харамсалтай байна. Эсвэл мэдрэл муутай. (Дийлэнхи дарга нар тийм байдаг) Тэвчээрийн хязгаараа тодорхойлоод тэрийг зөрчвөл орхиод яв.

Индра блог http://randompagesetc.blogspot.com/2014/05/from-academia-to-corporate.html

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter